Ургамал судлал : Лекц №16 <b:if cond='УргамалUrl == судлал.url'>Ургамал судлал <b:else/>data:blog.pageNameУргамал судлал </b:if>

Лекц №16

Лекц 16. Монгол орны ургамлын аймаг, ургамалжилт

Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, уул нуруу, хотгор гүдгэр гадаргатай, эх газрын эрс тэс уур амьсгалтай учраас ургамалжилтын хувьд нэлээд өвөрмөц бөгөөд умраас урагшлахад 3 үндсэн бүс болох ой тайга, тал хээр, говь цөл , ажиглагддаг. Тэдгээр бүсүүд нь бие биедээ аажим шилждэг тул шилжилтийн буюу завсрын бүс бүслүүрүүдийг үүсгэнэ. Монгол орны байгалийн бүс, бүслүүрийн хуваарийг А.А.Юнатов, 1946 онд анх хийснээс хойш онц өөрчлөлт оролгүй явсаар 1979 онд А.А.Юнатов , Б.Дашням нар “БНМАУ-ын ургамалжилтын зураг /1.5 саяын масштабтай / гаргаж түүнд тусгасан байна.

Монгол орны газрын гадарга, уур амьсгалын онцлогтой зохицсон ургамалжилтын дараах 6 бүс, бүслүүр бий болжээ.

Үүнд: 1. Өндөр уул буюу тагийн бүслүүр

2. уулын тайгийн бүслүүр

3. уулын ойт хээрийн бүслүүр

4. хуурай хээрийн бүс

5. цөлөрхөг хээрийн бүс

6. цөлийн бүс

Монгол орны ихэнх нутаг уулархаг бөгөөд өндөрлөг газар ихтэй тул нуруудад байга дулааны хангамж, чийг тунадасны хуваарилагдах уг онцлогтой уялдаж босоо бүслүүр үүсдэг юм.

1. Өндөр уул буюу тагийн бүслүүр: хөвсгөл, хэнтий, хангай Монгол алтай, Говь алтай нуруудын өндөр уулсын оройн хэсэгт ойн бүслүүрээс дээш тохиолддог тачир өвслөг ургамалтай нуга, намхан сөөгөн ширэнгэ, хаг хөвдөт царам зэрэг ургамалжилтын өвөрмөц хэвшлүүдийг багтаасан тагийн бүслүүр оршино. Таг нь цармын ба уулын хээрийн бүдүүн ялзмагт хөрстэй. Тагийн бүслүүрт өвөл 1–р сарын изотерм -20о С-аас хүйтэн, зун 7-р сарын изотерм +10оС –аас сэрүүн байх бөгөөд жилд 400 мм –ээс илүү тунадас унана.

Ургамал ургах хугацаа богинохон төдийгүй хур тунадасны нэлээд хувь нь вегетацийн бус хугацаанд цас, мөндөр хэлбэрээр унадаг учраас ургамалд хүрэлцээ муу, байнга дулааны дутагдалд ордог. Тагд нийтдээ 3 зүйлийн тагдгар мод, том сөөг ургадаг бөгөөд өвслөг ургамал /81.84%/ зонхилно. өндөр уулын бүслүүрийн доод захаар хавтгайвтар орой, намагжсан хажуу, хөндий дагууд бушилз-өлөнт нуга элбэг бөгөөд сибирь бушилз, беллардын бушилз, утсаннавчим бушилз, харцэцэгт өлөн, цөөнцэцэгт өлөн, зантгар өлөн, ангар өлөн, гохонцорт өлөн, монгол шивэлз, алтайн биелэг , тагийн сорной, улаан ботууль тэргүүтэн зонхилон ургана. Нугад алаг өвснөөс төллүүр тарна. Бүхэлнавчит хонлин., өлчир дэгд, өлчир гичгэнэ, намгийн сэрдэг, цасалжин гичгэнэ, мөсний хүчингэ, өлчир мүгэз, тагийн голгэсэр зэрэг олон наст өвслөг, төгрөгнавчит хус, тошлонавчит бургас, зоосон бургас, зэгэл бургас гэх мэтийн мод сөөг тохиолдоно.

2. Уулын тайгын бүслүүр : хөвсгөл, хэнтий уулархаг нутаг. Тарвагатайн нурууны ар болон хангайн нурууны зүүн урд шувтарга. Баруун хойд хангайн хан хөхий ууланд хэсэг хэсэг тайга бий. Уулын тайга нь өндөр уулын тэгш орой, нэлээд өндөр уулын хажуугийн дунд биед тайгын цэвдэгт чандруулаг ба ширэг хөрстэй газраар тохиолдоно. Тайга нь уур амьсгалын хувьд чийглэг хүйтэн мужид хамаарагдах бөгөөд жилд дундажаар 300-400 мм тунадас унах боловч ургамал ургах хугацаа болон дулаан дутагдалтай болно. Хэнтийд хуш-бадаант, хуш-хар нэрст, хуш-шинэсэн тайга, хөвсгөлд шинэсэн, шинэс-хушин тайга элбэг тааралдана.

Амьдралын хэлбэрийн хувьд тайгын бүслүүрт нийт ургамлын 86.4% / 854 зүйл нь өвслөг, 13.6% / 134 зүйл / нь мод сөөг ургамал эзлэнэ. Уулын тайгын үндсэн хэвшил нь хуш, хуш-шинэсэн ой болно. Тайгад хуш сибирь шинэс, гацуур, сибирь жодоо, одой хуш зэрэг мод, алирс, хар нэрс, сибирь арц, алтайн даланхальс, зузаан навчит бадаан, улбар сорвоо, улаан туруудай гэх сөөг, сөөгөнцөр, сибирь удвал, турчинановын хонхонцэцэг , умардын хорс, юлдэн игүүшин, завадскийн нарцаг, гоё башир, сэгсгэр яргуйжин, умардын өрөмтүүл, азийн жамъянмядаг, зузааннавчит гичгэнэ зэрэг өвслөг ургамал зонхилж ургана.

3. Уулын ойт хээрийн бүслүүр: Хэнтий, хангай , Монгол Алтайн нурууны захын салбар уулсад тархсан байна. Энэ бүслүүрийн нэг гол онцлог бол уулархаг нутаг илэрч буй хээр, ойн элементүүдийн өвөрмөц хослолоос бүрддэгт оршино. Монгол оронд уулын арын ой, уулын хээртэй зүй ёсоор солигдож, харилцан хосолсны улмаас уулын ойт хээр гэж нэрлэгдэх хоёрдмол шинжтэй завсрын бүслүүрийг бий болгодог. Уулын ойт рээрийн бүслүүрт жилдээ ихэнх нутагт 300-400 мм тунадас унадаг, ургамал ургах хугацаа 135-150 хоног үргэлжилнэ. Цаг уурын олон жилийн дундажаас үзэхэд ихэнхдээ хавар, намартаа түр зуурын гандуу үе илэрдэг. Ихэнх нутагт карбонатгүй хар үрэн, хүрэн хөрс тохиолдоно. Энэ бүслүүрт тохиолдох ургамлын дийлэнх нь чийгсүү, чийгсүү хуурайсаг, хуурайсаг, хүйтсэг бүлгийн ургамал эзлэнэ. Монголд уг бүслүүрийн хээрийн хэвшинд хамаарах алаг өвс-үетэнт, хялганат, хазааргана-хялганат, агь-хялганат, ботууль-агтьт уулын хээр, ойн үндсэн хэвшинжид саруул шинэсэн ой, нарсан ой, хус-шинэс, нарсан холимог ой тохиолдоно. Уулын амны эх, чийглэг хажуу, хөндийд нугат хээртэй. Голын хөндий, татам дагаж татмын нуга, голын хөндий шугуй , хайрга чулуу ихтэй хөндийд сөөгөн ширэнгэ тааралдана. Уулын хээрт хонин ботууль, саман дурваа, багсай биелэг, сунагар биелэг, саман ерхөг, ангиад түнгэ , соргүй согсоол, шеллийн бутнуур, үслэг хялгана, зогдгор өлөн, ширэг өлөн, тагийн голгэсэр , агь, ишгүй намуу, маралхай шарилж, зэгэл шарилж, турчаниновын яргуй, шар яргуй, жинхэнэ өрөмтүүл, хоёришт бэриш, нарийннавчит тарна., арзгар согсоолж томнавчит дэгд, цомцогт бааварцэцэг, дагуур хатны-өвс, шаргалдуу уул-өвс, юлдэн тарваганшийр, утсан ортууз тэргүүтэн нэн элбэг.

4. Хээрийн бүс: Монголын хээр Европ дахь Унгар /Мажар/ улсын пушт хэмээх хээрээс Дорнод Ази дахь Манжуурын хээр хүртэл үргэлжлэх хээрийн дорнодын хэсэгт нь оршдог билээ. Хуурайсаг өвслөг ургамал зонхилсон нутгийг хээр гэнэ. Иймээс хээрт хуурайсаг олон наст дэгнүүлт ба үндэслэг ишт үетэн, элдэв өвслөг ургамал зонхилдог. Хээрийн ургамалжилтад голчлон атуу, хуурайсаг үетнээс бүрэлдэх боловч монголын хээрийн бусдаас ялгагдах нэг онцлог нь хуурайсаг сөөг болох хэд хэдэн зүйл харгана, агь / өлчир шарилж/ зэрэг сөөг, сөөгөнцөр ихтэй байдаг явдал юм. Хээрийн бүсэд үржил сайтай нунтаг карбонаттай ба карбонатгүй, нунтаг карбонаттай хүрэн, заримдааэлсэнцэр цайвар хүрэн хөрстэй, хотгор хонхор дагаж марц мараа, давстай байдаг байна. Хээрийн бүс нь Дорнод Монгол, Дундад Халхын тэгш өндөрлөг, өргөн уудам тал газрыг хамарч баруун тийш нарийссаар хангайн нурууны өврийн нам уулсын бэлээр Хан Хөхий өмнөд бэл хүртэл нарийн зурвасаар Их нууруудын хотгор хүрч замхарна. Ихэнх нутгаар нь 130-250 мм тунадас унадаг тул ихэнхдээ гандуу, ургамал ургах хугацаа 150-170хоног үргэлжилнэ. Монголын хээрийн бүсэд бүгд 737 зүйл ургамал бүртгэгдсэнийг амьдралын хэлбэрээр нь ангилж үзвэл өвслөг ургамал 661 зүйл /89.69%/ үүнээс олон наст 73.13% нэг, хоёр наст 15.56%,мод сөөг ургамал 76 зүйл /10.31%/ байна. Монголын хээрт хялгана-хазаарганат, хиаг-хялганат, түнгэ-өлөн-агьт, хялгана-хазааргана-агьт, хялгана-агьт, хиаг-алаг өвст, шивээт хялганат, өдлөг хялганат, хялгана-таанат, дөрвөн үетэнт, зүр өвст, алаг өвс-үетэнт, харганат хээр зонхилно. Хээрт үслэг хялган, байгал хялгана, крыловын хялгана, том хялгана, дэрвээн хазааргана, саман ерхөг, нангиад түнгэ, мөлхөө хиаг, саман дурваа, багсай биелэг зэрэг үетэн, ширэг өлөн зогдор өлөн гэх өлөн /улалж/, агь адамсын шарилж , маралхай шарилж, зэгэл шарилж,и ишгэн шарилж, ишгүй гичгэнэ, маралнавчит гичгэнэ, имт гичгэнэ, сибирь зүрөвс, дагуур хатны-өвс турчаниновын яргуй, бунгийн яргуй, хоёр-ишт бэриш, арзгар согсоолж , хиазтай хонгорзалаа, аммоны сэдэргэнэ. Юлдэн тарваганшийр, хошоонхой хунчир, орос чирэг, нарийн сонгино, гогод, мангир, дэрвээн тарна, дагуур тайжинс, алаг башир, шаргалдуу уул өвс, жинхэнэ өрөмтүүл, байгал маалинга цомцогт бааварцэцэг, бууралдуу янгиц , бууралдуу гандбадраа, дэрвээн буржгар, одой далан түрүү, говийн ганга, одой сараана зэрэг элдэв өвс зонхилон ургана.

5. Цөлөрхөг хээрийн бүс: Энэ бүс нь Монголын хээр, төв азийн цөлийн зааг дээр нэлээд эрт үүсэж бий болсон ,биеэ даасан үүсэлтэй, зөвхөн уг бүсэд ургадаг зонхилогч ургамлуудтай байдгаараа онцлог бөгөөд тэр нь Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорноговийн нам өндөрлөг, Говь Алтайн нурууг хамаарна. Цөлөрхөг хээр буюу заримдаг цөлийн ихэнх нутаг нь цөлөрхөг хээрийн ба хээржүү цөлийн бор хөрстэй байх боловч хойд хэсгээрээ нунтаг карбонаттай цайвар хүрэн хөрстэй байдаг. Энэ бүсийн бараг бүх хэсэгт байга хотгор, хотос нь хужир, мар мараа бүхий хөрстэй, тойромтой байдаг билээ. Цөлөрхөг хээрийн бүсэд жилдээ 100-125 мм тунадас унадаг, ургамал ургах хугацаа 170-190 хоног үргэлжлэх ба ба ихэвчлэн гандуу байна. Энэ бүсэд өдлөг хялгана-боролзойт, өдлөг хялганат, өдлөг-хялгана-таана-бударганат, өдлөг хялгана-бударганат, харгана-өдлөг хялганат, тэсэг-өдлөг хялганат , хотир-өдлөг хялганат, шаваг-өдлөг хялганат, борбударганат, борбударгана-хойргот, баглуур болон сөөгт цөлөрхөг хээр их тохиолдоно. Цөлөрхөг хээрт жижиг үетнүүдээс гадна гурвалсан боролзой, төлөгчдүү боролзой, таана , орог тэсэг , борбударгана, навчгүй баглуур нохой шээрэнгэ, улаан харгана, бунгийн харгана, шивүүрт харгана, нарийннавчит цахилдаг, хойрго , говийн тост, хамхуул, хамхаг, цульхир, монгол зорлог, монгол догор, данхар хависхана, , шарилж, шаваг элбэг ургана.

6. Цөлийн бүс: Монгол нутагт Төв азийн цөлийн зөвхөн хойд зах нь оршино. Цөлийн бүс нь ихэнх хэсэгтээ цөлийн бор саарал хөрс, зарим газартаа /Алтайн өвөр говь/ цөлөрхөг гөлтгөнөт бор саарал хөрстэй. Жилдээ 100мм –ээс ямагт бага тунадас унадаг, ургамал ургах хугацаа хангалттай боловч байнга гантай байх тул ус чийг дутагдалтай байдаг. Цөлд ус чийг хэт хомс, хуурай халуун, салхи ихтэй байдаг учир тэнд өвс ургамал тун сийрэг төдийгүй нэн тачир, намхан ургана. Цөл дэх булаг шанд, нам хотгор баян бүрд дагууд цөөн тооны нуга, намгийн ба усны ургамал тааралдана. Монголын цөлийг элсэн цөл /Алашаа, Галба, Борзонгийн говь /, чулуут цөл /Алтайн өвөр болон Зүүнгарын говь /, гэх хоёр хэвшинжид хуваана. Цөлийн бүсэд зайсангийн заг, пржевалскийн зээргэнэ, монгол зорлог, шармодот хотир, зүүнгарын улаанбударгана, төлөгчдүү боролзой, өргөст ортууз зэрэг сөөг, сөөгөнцөрөөс гадна элсэн цөлд монгол мөнххаргана, коржинскийн харгана, горчаковын сэдэргэнэ, грубовын ортууз зэрэг өвөрмөц сөөг, сөөгөнцрүүд тохиолдоно. Алтайн өвөр говь, зүүнгарын говьд хармагт зээргэнэт , хотирт, таанат цөл, Алашаа говьд борбударганат, баглуурт цөл зонхилно.

7. Бүс бусын ургамалжилт: Эдгээр нь өндөр уул ой тайгын бүслүүр, хээр, цөлийн бүсийн алинд нь ч тохиолдож болдог. Ийм учраас тэдгээрийг /намаг,нуга,голын хөндий, баянбүрд, / бүс бусын ургамалжилт гэж нэрлэнэ. Манай орны нуга,намаг,ус бүхий газруудад 197 зүйлийн ургамал тохиолдох бөгөөд Монголын ургамлын аймгийн нийт зүйлийн бүрдлийн 8.1%-ийг эзэлдэг. Нугын ургамалжилт: Нуга бол дунд зэргийн чийгтэй газар ургасан өвслөг ургамлаас бүрдэл болсон ургамалжлын бүлэг юм. Нугыг чийгийн хүрэлцээ, хэмжээ,орших газрын байдлыг нь харгалзан татмын, эх газрын,өндөрлөг уулын гэж 3 ангилна. Гол горхийн хөндий, нуурын эрэг хөвөө дагуу тохиолдох нугыг татмын нуга гэнэ. Нугад нугын биелэг, дэгнүүлт залаатас, соргүй согсоол, мөлхөө хиаг, нугын дурваалиг, нишингэлүү үнэгэнсүүл, монгол улаантолгой, бушилз, өлөн, хөвөнтөс, нугын хошоонгор, хулганын гиш, эмийн сөд нугын шимтэглэй, эсийн багваахай , хахуун холтсонцэцэг зэрэг нь голчлон ургана. Намгийн ургамалжилт: намаг бол хөрсний өнгөн хэсэгт ус нэвчсэн, тогтмол юмуу урсгал устай , эсвэл хэт их чийгтэй газар ургахад зохилдсон ургамлуудаас бүрдсэн ургамалжилтын нэг бүлэг юм. Намгийн хөрс нягт, усархаг,наранд халдаггүй учраас хүйтэн, агаар дутмаг байдаг. Намгийн хүлэрт хөвд, өлөн, хөвөнтөс, сургар цангис,үстхиг, голын хор мэтийн ургамал элбэг тааралдана. Усны ургамалжилт: усанд ургахад зоилдсон өвөрмөц шинжтэй байдаг. Нуур цөөрмийн эргээр өлөн, баьви, усантүрүү, альчинга, сумалж ургана. Түүнээс арай дотогш ялимгүй гүн усанд тохиолдох зэгс, шагшуурга, нь өтгөн шигүү ширэнгэ үүсгэнэ. Гэтэл нуур, цөөрмийн усны гүнд цагаан бөлбөө, бага саахууцэцэг, усан тарна зэрэг хөвдөг навчтай ургамлууд тохиолддог байна. Усны мандал дээр бүхэл бүтэн бие нь хөвж явдаг лавшига, гурвансалбант лавшига тааралдана.

2.1 орчин зүйн зарим ойлголт

Анх “Экологи” хэмээх нэр томъёог Германы эрдэмтэн Э.Геккел 1866 онд шинжлэх ухаанд оруулж ирсэн гэдэг. “Тэрээр тухайн үед амьд бие махбодийн хүрээлэн байгаа амьд болон амьгүй орчны бүх харилцааг дагнан нарийвчилсан судлах шинжлэх ухааныг орчин зүй гэнэ” хэмээн анхны тодорхойлолтыг өгснөөс хойш эдүүгээ Е.Варминг /Дани/ И.Сеченов /Орос/ О.Друдье /Орос/ нарын эрдэмтэд түүний тодорхойлолтыг боловсронгуй болгон цааш хөгжүүлсэн билээ. Орчин үед экологийн ухаанд аливаа амьд биеийн бүтэц амьдралын хэлбэр түүний хүрээлэн байгаа гадаад орчны хоорондох харилцан шүтэлцээ хамаарлыг тусгайлан авч үздэг. Иймд экологийг ерөнхийд нь ургамал амьтан бичил биетний экологи гэх мэтчилэн энгилэж болно. Мөн амьд биеийн бүтэц зохион байгуулалтын төвшингөөс нь хамааруулан экологийг /радкевич/ доорх 4бүлэгт хуваажээ Үүнд :

1. Бодгалийн /Аутэкологи/

2. Популяцийн /Демэкологи/

3. Зүйлийн /Ейдиэкологи /

4. Бүлгийн /Синэкологи/

Тухайн бодгаль биеийн оршин тогтнох хязгаар орчинтойгоо харилцан уялдаа холбоотойгоор үйлчлэх зүй тогтол зэргийг судлахыг аутоэкологи гэнэ.демэкологи гэдэг нь орчны хүчин зүйлүүд амьд биеийн популяцийн түвшинд хэрхэн илэрэх тухай дагнан судлах салбар юм. Алива амьтан ургамлын зүйлийн түвшинд гадаад орчны хүчин зүйлийн үйлчлэх зүй тогтлынг тусгайлан авч судлах салбарыг ейдэкологи гэнэ. Ургамлын бүлгэмдэл амьд ба амьгүй биеүдийн хоорондох харилцан шүтэлцээ хамаарлыг авч үздэг салбарыг синэкологи буюу биоценозийн экологи гэнэ.

Амьд бие махбодтой дам болон шууд харилцан холбоотой орших байгалийн эргэн тойронд байгаа үзэгдэл юмсыг нийтэд нь орчин гэж экологийн үүднээс авч үздэг. Харин тухайн биед нөлөөлж буй орчны ямар нэгэн тусгай шинж тэмдгүүдийг ерөнхийд нь орчны буюу экологийн хүчин зүйлс гэнэ. Экологийн хүчин зүйлсүүдийг амьд /биотик/ ба амьгүй /абиотик/ гэж үндсэн 2 хэсэгт ялгана. Н.Н.Панаморова /Орос/ экологийн хүчин зүйлүүдийг ургамал /фитоген/ амьтан /зооген/ хүний /антропоген/ хэмээн энгилжээ. Харин амьгүй экологийн хүчин зүйлд уур амьсгалын хөрсний /эдафик/ химийн /хемографик/ рельефийн /орографик/ механикийн / механографик/ зэргийг багтаан авч үздэг.

Тухайн ургамлын амьдрах хамгийн тохиромжтой орчинг оптималь бүс гэж нэрлэнэ. Тэрхүү тохиромжтой бүсийн доод ба дээд хязгаарыг доройтлын бүс буюу пессималь гэнэ. Доройтлын болон эргэлзээт цэгээс цааш хэтэрсэн тохиолдолд тухайн амьд бие үхэлд хүрдэг.

1. Уур амьсгалын /климат/ хүчин зүйлс: цаг уурын олон жилийн дундаж үзүүлэлтйиг ур амьсгалын хүчин зүйл гэж үздэг бөгөөд үүнд ус, дулаан, гэрэл, агаар зэрэг хамарагдана.

1.1. Ус /Гидрографик/ : Манай дэлхийн бөмбөрцгийн нийт 510 сая км2 талбайгаас 71% буюу 361 сая км2 талбайг усан орчин эзэлдэг. Ургамлын амьдралын бүх үзэгдэл устай холбоотой бөгөөд ургамлын биеийн хөрс, агаартай холбож улмаар амьд бие махбодь орчны нэгдмэл чанарыг ус нөхцөлдүүлдэг. Сайн уусгагч ус бол ургамлын гадаад болон дотоодорчин болдог ба усан орчингүйгээр физилогийн нэг ч процесс явагдахгүй юм. Ургамалд зайлшгүй шаардагдах эрдэс элиментүүдийг хөрснөөс шингээж, шилжин зөөвөрлөгдөх, уусах янз бүрийн органик бодисууд навчнаас үндэс болон бусад эрхтэнд дамжигдах, мөн эсийн усан орчиноос үүсдэг тургорын үзэгдэл, бодис, энергийн хувиралд ус заавал оролцдог байна. Ургамал усыг ихэвчлэн хөрснөөс үндэсний үсэнцрүүдийн тусламжтайгаар хүлээн авдаг. Ус бол амьдралд зайлшгүй шаардагдах экологийн хүчин зүйлийн нэг бөгөөд устай харицах /А.П.Шенников/ байдлаар нь доорх экологийн бүлэг болгон ангилдаг.

Үүнд : 1. Намагсаг ургамал /Гигрофит/

2. Усны ургамал /Гидрофит/

3. Чийгсэг ургамал /Мезофит/

4. Хуурайсаг ургамал /Ксерофит/

- Суккулент

- Склерофит

Усанд хөвж урсах ургамлыг гидрофит харин гол, горхины эрэг, усны мандлыэ ойролцоо монголын хойд хэсгийн хангай,хэнтийн эх суурь нь чулуун нүүрсний галавын үеэсөргөгдөж улмаар түрүү цэрдийн галавын үед хэлбэржиж дундаж уулын хэмжээнд хүрч байхад Алтайн нуруу нам уулсын нуруунд байжээ. Түрүү цэрдийн үед Монголын өмнөд ба зүүн өмнөд хэсгийг хамарсан цэнгэг устай томоохон ой сав байсны завсраар бэсрэг уулс өргөгдөж гарч иржээ. Эндээс дүгнэлт хийхэд монгол орны ургамлын аймаг нь бүхэлдээ шахуу эртний гаралтай гэж үзэж болох талтай боловч монголын нутаг дээр нэг жигд үүссэн байх боломжгүй нь мэдээж. Монголын ургамлын аймаг нь умард хэсгээг Сибирийн их тайга, өмнө талаасаа Төв азийн цөлийн хуурайсаг элементүүд, дорно зүгтээ Хянганы чийглэг уур амьсгал зохицсон чийглэг хээр, баруун талаасаа Дундад Азийн уулархаг нутгийн Иран –Тураны мужийн ургамлын төлөөлөгчдөөс бүрдсэн байдаг онцлогтой.

Өндөр уулын /тагийн / бүслүүр : монгол орны баруун хэсгээр Алтайн өндөр уулс төв хэсгээр хангайн нуруу хойд хэсгээр хөвсгөл хэнтийн уулс оршино. Монгол алтай Говь Алтай нуруу ,хангайн нуруу ,хөвсгөл , хэнтийн өндөр уулсын оройн хэсэгт ойн бүслүүрээс дээш тачир өвс ургамалтай бушилзат нуга, бушилз-улалжит, улалж-бушилзат нуга, уулын гол, горхины судаг, намгархаг нуга, намхан сөөгөн ширэнгэ, хаг хөвдөт царам, хад чулуутай ян сарьдаг бүхий өндөр уулын таг байдаг. Энэ нь тус орны бүх нутаг дэвсгэрийн 3.0%-эзлэх бөгөөд 1-р зэргийн өндөр уулсын орой нь мөнх ас, мөсөн хучаастай байдаг бөгөөд вансэмбэрүү /Saussurea involucrata Kar. Et. Kir / зэрэг нэн ховор ургамал тохиолддог газар нутгийн өвөрмөц тогтоц болон ургамалжилтын баялаг сантай нутаг юм. Энэ бүслүүр ялангуяа хангайн нурууны уулархаг хэсэгт тодорхой бөгөөд түүний доод хязгаар дунджаар далайн төвшнөөс дээш 2500-2600 метрийн өндөрт оршино. Монгол орны өндөр уулс дээр үед бусад /манай орны гадна орших/ уулстай зайлшгүй холбоотой байсан бөгөөд сүүлдээ тасран ургамал нь хуурай, цаг уурын эрс тэс нөхцөлд бүрэлджээ. Энэ явдал монгол орны өндөр уулын бүслүүрийн ургамалд зохих ёсоор нь нөлөөлжээ. Хөвд, хаг бүхий уулын тундр монгол орны уулсад ховор зөвхөн Хэнтий хөвсгөл орчмын уулсуудаар бага тохиолдоно . өндөр уулын бүслүүрт намхан өвслөг ургамал болох бушилз /kobresia/ зонхилох нь ганд тэсвэртэйгээс гадна экологийн янз бүрийн нөхцөлд ургаж чаддаг тус орны хуурай цаг уурт тохирсон ургамлын нэг юм. Цаг уурын төдий л сайн бус нөхцөлд бушилз уулын хээрийн зарим зүйлийн ургамалтай холилдон өвөрмөц бүтэцтэй тагийн хээрийг үүсгэнэ. Монгол орны өндөр уулын бүсэнд элдэв янзын ургамал бүхий хэсэг бараг тохиолдохгүй бушилзаас гадна өлөн нилээд ургана. Бушилз бүхий нуга өндөр уулын бүслүүрийн доод хэсэгт бага зэргийн хүлэр бүхий уулын хөрстэй газраар тохиолдоно. өндөр уулын бүсийн ургамлууд нь: Kobresia sibirica K.Bellardii . K. filifolia байх ба тэдгээрээс гадна. Carex melanantha C.capitata C.pauciflora C.angarae C.microglochin зэрэг ургамлууд нэлээд ургаж Ptilagrostis mongholica Trisetum spicatum Poa altaica Psibirica Avenastrum asiaticum мэтийн үет ургамал мэр сэр ургана. Элдэв ургамалаас өндөр уулын бүслүүрт нэг наст ургамал бараг ургадаггүй нь богинохон зуны турш түүний хөгжлийн шат бүрэн явагдаж чаддаггүй юм. өндөр уулын бүслүүр дээшлэх дутам сүүлдээ нүгэн хад чулуу болж тэдгээрийн хоорон дахь нугад өлөн бушилзаас гадна salix berbertolia S.numullaria juniperis pseudosabina зэрэг жижиг сөөг ургамал тохиолдоно. өндөр уулын зарим хэсэгт ойн дээд захаар сөөг ширэнгэлэн ургасан байх бөгөөд үүнд: Betula rotundifolia голлон ургах боловч хэнтийн ууланд Betula exils бага ургана. Тэдгээр ургамлуудтай Dasiphora fruticosa Salix minutiflora S glauca холилдон ургана. өндөр уулын энгэрийн бүслүүрт тагийн өвөрмөц хээр байдаг. Түүнд уулын хээрийн Festuca ovina Koeleria grcilis, poa subfastigiata Bromus inermis Androsace зэрэг ургамлууд өндөр уулын бүслүүрийн үндсэн ургамалтай холилдож ургана. Монгол орны уулсуудад байх өндөр уулын бүслүүрийн ургамлын бүрэлдэхүүн, зүйлийн тоогоор харилцан адилгүй хангайн нурууны өндөр уулын бүслүүр бусдыг бодвол ургамлын зүйлээр баялаг бол Алтайн нурууных цаг уурын байдал хуурай бусдаасаа нилээд урагшлан орсон зэрэг шалтгаанаар ургамлын зүйлээр нилээд ядуу болно. Харин хэнтий нурууны ургамлын флор хангайн нурууныхыг бодвол хэдийгээр ядуулаг боловч Pinus pumila Allium зэрэг өвөрмөц ургамлуудтай.

Уулын тайгын бүслүүр: уулын тайга нь нутгийн хойд хэсгийн хөвсгөл хэнтий болон иөвд орших хангайн уулсаар байдаг. Манай орны нутаг дэвсгэрийн 4.1%-г эзэлнэ. Энэ өдөр уулсын тэгш орой нэлээд өндөр уулын дунд биед хэсэг хэсэг газар хуш, хуш-шинэсэн ойгоос бүрдсэн тайга тохиолдоно. Тайгад хөвдөн бүрхэвч элбэг байх бөгөөд хуш-анист хуш-хар нэрст хуш-бадаант шинэс-хушин тайгын хэв шинжүүд зонхилж чийгсүү-хүйтсэг бүлгийн алаг цэцэг ургамлууд элбэг ургадаг. Хангайн нуруу нилээд урагшилж орших тул түүний уулын тайгын бүслүүр зөвхөн зүүн урьд хэсэгтээ байх өндөрлөгөөр тохиолдоно. Гэвч хуш, хар модон ой бүхий тайга хангайн нурууны баруун хойт хэсэг болох хан хөийн уулын дээд хэсэгт байдаг юм. Алтайн нурууны ой тайга бүхий хэсэг хилийн гадна орших тул манай орны монгол алтай ууланд ой багатай юм. Уулын тайгын бүс ялангуяа хэнтийн ууланд нилээд тархаснаас гадна түүний доод хязгаар далайн төвшнөөс дээш 1700-1800 метрийн өндөрлөгт оршино. Харин хөвсгөл хэнтийн уулсаар тайгын бүслүүр элбэг байна. Уулын бүсийн голлох ургамал бол хуш, хуш-хар –модон ой мөн бөгөөд хуш бүхий ойн дотор аньс элбэг ургадаг юм хуш, аньсны нөмрөг энэ бүслүүрийн ялангуяа дунд хэсгээр элбэг бөгөөд түүнээс доошлоход хуш-хар модон ой болон хувирна. Уул тайгын бүслүүрийн дээд хязгаарт сийрэг ургасан хуш мод байна. Хушин ой ноён оргилоос бусад уулсын хавтгай орой болон өндөр уулын хажуугийн дунд биеэр ургасан байдаг. Хуш бараг жигд өндөр намаар адил ургасан байх боловч түүнд хааяа гацуур хар мод бага зэргээр холилдон ургасан байхаас гадна хуурай хамар газраар нарс тохиолдоно. Өвслөг ургамлаас caamagrostis langsdorfli lusula маш бага хэмжээгээр дээрхи ургамлуудтай холилдож ургана хөвд нилээд ургахаас гадна зарим газарт хаг ургасан тохиолдоно. Хэнтийн уулархаг орны баруун хойт хэсэгт уулсын урьд энгэрээр хуш, нарс бүхий ой үзэгдэх бөгөөд нүцгэн оргил бараг үгүй. Оройгоо хүртэл ойгоор бүрхэгдсэн байдаг. Энд хуш зонхилох боловч хааяа нэг жодоо /abies sibirica / үзэгдэнэ.

Мөн монгол орны уул тайгын бүслүүрт нилээд тархсан ургамлын нөмрөг бол хар модон хар мод-хушин өтгөн ой мөн. Тэр нь хэнтий хангай хөвсгөлийн уулын араар өргөн дэлгэрчээ хар мод зонхилж зарим газар хуштай холилдон ургана. Гацуур нарс хус бага зэрэг ургана. Ой модны хоорондуур орших хад асган дунд хад / Ribes altissimum/ гандигар /Sambucus racetosa/ далан хальс / Lonicera altaica / ургана. Уул тайгын бүслүүрт уулыг бүхэл бүтнээр бүрхсэн ой тун ховор уулын хажууд ой, хээр хоёр холилдон алаглаж байдаг. Мөн заримдаа хээр талын ургамал уулын ойгүй газраар өгссөөр байгаад тагийн бүсэнд шууд залгах ёсон бий. Уулын тайгын бүслүүрт хээр гол төлөв уулын тэгш хэсэг болон налуу хамруудаар дагаж байх боловч хад асганы хоорондуур ч үзэгдэнэ. Энэхүү уулын тайгын бүслүүрт байх хээрийн ургамлын бүрэлдэхүүнд уул хээрийн /уул тайгын бүслүүрийн доод хэсэг/ ургамал элдэв ургамалтай холилдон ургасан байдгийн дотор гол төлөв Festuca ovina /ботууль/ Carex pediformis /бугын зогдор/ Poa botryoides /туужийны өвс/ Aster alpines /өнчмн цэрэв/ Pulsatilla Turczanunovii /яргуй/ мэтийн олон ургамал ургана.

Уулын ойт хээрийн бүслүүр: энэ бүслүүр монгол орны нутаг дэвсгэрийн 25.1%-г эзэлдэг ой ба хээрийн элементүүдээс бүрдэх бөгөөд ой нь хангайд уулын араар хөвсгөл хэнтийд уулын ар ба өвөр хажуугийн дээд, дунд биеэр тархах боловч уулын хуурай ам хөндий рүү бууж ирдэггүй хусан ой дангаар ховор голдуу шилмүүст модтой холимог ургах бөгөөд энд алаг цэцэгт өвс элбэг ургана. Уулын хээр нь хангайн хэнтий монгол алтайн уулсын чулуутай ба хайргатай хажуу энгэрүүдээр өргөн тархдаг бөгөөд ойгүй байдаг. Энд Ленийн ботуульт /festuca lenensis Drob/ дааган сүүл зэрэг үетэн ургамал зонхилохын зэрэгцээ алаг цэцэгт ургамлаас хээрийн цагаан уул цэцэг тагийн гол гэсэр /Aster alpines / ишгүй гичгэнэ нэлээд ургадаг.

Уулын хээрийн бүслүүрийн далайн төвшнөөс дээш орших өэдөрлөг харилцан адилгүй. Хангайн уулархаг орны хойт хэсгийн уул хээрийн бүсийн доод хязгаар 1000-1200 метрийн өндөрт байхад түүний зүүн. өмнөд хэсэгт 1400-1500 метрийн өндөр тус тус орших жишээтэй юм. Харин уул хээрийн бүсийн дээд хязгаарыг тогтооход нмлээд бэрхшээлтэй байдаг. Учир нь зарим уул нуруунд тэр бараг тагийн /өндөр уулын / бүс хүртэл үргэлжилж харилцан адилгүй өндөрлөгт оршдог. Уулхээрийн бүсийн зонхилох хөрс бол уулын хар шороолог хөрс бөгөөд хөнгөн шавранцар элсэнцэр хөрс бас тохиолдоно. Энэ бүсэнд өндөр уулын ургамал хээрийн бүсийн ургамалтай холилдон ургадаг онцлогтой учраас зүйлийн тхлххр баялаг /бусад бүсийг бодвол/ ойн ургамал уулын арыг дагаж дээд дунд хэсгээр ургадаг харинэ уулын бэл болон энгэрээр ойтой байх явдал ховор тохиолдол юм. Ой ойгүй хэсэг хоёр ийнхүү ээлжлэх нь уулын газрын гадаргаас шууд шалтгаална. Дээрхи ургамлууд монгол орны уул хээрийн бүсэнд эзлэх хувийн жин харилцан адилгүйгээс гадна мэр сэр, өөр ургамлууд хэдийгээр зонхилон ургахгүй боловч шинээр үзэгддэг болно. Харин уулын арын чийгээр баялаг газраар гидрофит элдэв янзын ургамлын эзлэх хувь нэмэгдсэнээс үет ургамал цөөрнө. Түүнээс гадна цоо шинэ ургамлууд Scabiosa fischer /бааварцэцэг/ Delphinium grandiflorum /бэр цэцэг / Sanguisorba officinalis /сөд өвс/ Vicia cracca /хулганын гиш/ Vampgnula glomerata/хонхон цэцэг/ ургаж эхэлнэ. Уулын үетэн –элдэв ургамал бүхий хээр доошилж нам доор болохын хамт мезофит ургамлууд цөөрөн ксерофит ургамал шинээр гарч эхлэнэ. Уул хээрийн бүсийн нам доор хуурай хөрстэй газраар ботууль агь бүхий хээр нилээд тархаж түүнд ерхөг, туужууны өвс, дааган сүүл, шивээт хялгана, ширэг, хиаг зэргээс гадна агь бол ургамлын нөмрөгт хоёрдугаарт зонхилогч болно. Уул хээрийн бүс улам дорогшилж өргөн хөндий болохын хамт энэ бүсийн жинхэнэ ургамлууд цөөрсөөр байгаад хээрийн бүсийн ургамлаар солигдоно. Уулсын хоорондын өргөн хөндийгөөр шивээт хялгана, дааган сүүл, ерхөг, туужууны өвс зонхилон тэдгээртэй холилдож хазаар, хиаг ширэг /өлөнгийн ургамал / согоовор бага зэрэг тохиолдох тул үетэн бүхий хээр болно. Элдэв ургамлаас яргуй наптуул ,алтан агь, бэр цэцэг, хонгор зул, лам тархи, гандбадраа , хатан цэцэг , уул өвс , тарваган шийр , агь, өмхий шарилж зэрэг ургана. Нийлээд хуурай хөрстэй газар шивээт хялгана, хазаар /Cleistogenes squarrosa / ерхөг агь Амманы сэдэргэнэ /Convolvulus Ammanii / цагаан дэмэг /Ptilotrichum canescens/ хатан цэцэг өмхий шарилж /Artemisia Adamsii / багдай / Dontostemon / зэрэг тохиолдоно. Йимээс дээрхи ургамлын нөмрөгт шивээт хялгана, хазаар өвс агь ерхөг зэрэг ургамал голлох учраас элдэв ургамлын эзлэх хувийн жин нрс багасна. Ойт хээрийн бүслүүрт сийрэг ой нилээд тохиолдох бөгөөд хангай хэнтийн нуруунд хар мод /sarix sibirica / уулын ард ургана. Хар модон ой, түүний доод захаар улиангар , хус ургана. Харин сөөг ховор боловч боролзгоно. Нохойн хошуу тавилгана , бургас, зэрэг ургана. Хэнтийн нурууны хойт хэсэгт модлог ургамал баялаг тэнд хар мод –хусан ой нарс хар мод хус холилдсон ой тайгын бүслүүртэй залган үргэлжилнэ. Навчит болон шилмүүст модны холимог ойд давхар үелэл тохиолдох бөгөөд түүний дээд үелэлийг нарс, хааяа хар мод эзлэж доод үелэлд хус , улиас холилдон ургасан байдаг . зарим газраар дагуурын тэрэлж хэмээгч сөөг жргамал гуравдугаар үелэлийг үүсгэнэ. өвслөг ургамал нилээд ургах бөгөөд хамгийн доод үелэлд анис, газартай наалдам шахам элбэг ургана. Харин хөвд хэнтийн ууланд бараг үгүй. Хэнтийн уулын зах уруу ойртох дутам ой сийрэгжиж эхлээд хар мод, дараа нь нарс тус тус үгүй болсоор эцсийн бүлэгт хусан ой бага зэрэг үлдэнэ. Энэ хэсэгт тайгын ургамал огт үзэгдэхгүй бөгөөд гүзээлзгэнэ мягмансанж , хонхон цэцэг , холтсон цэцэг , бамбай, ботууль, монгол туйплан яргуй, гийс, саадаг цэцэг / Cypripedium calceolus / хөвөн оройт зэрэг өвслөг ургамал ургана. Хэнтийн ууланд нарсан ой бага зэрэг тохиолдоно. Хааяа хар мод буюу хустай холилдон ургасан байдаг. Монгол орны гол мөрний саваар бургас, тоорой нилээл ургадаг юм зарим газарт гол мөрний хаяогаар бургас, монос, долоогоно, чацаргана холилдон ургана. Уул хээр ба ойн бүслүүрт ойн цоорхойгоос үет ургамал элдэв ургамал голлосон нилээд өндөр ургацтай байдаг. Голын хаялгад ургамлын нөмрөг нилээд өвөрмөц тэгш тал газраар хиаг голын хиаг, дагуурын өлөнгө үнэгэн сүүл, улаан толгой, чөдөр өвс зэрэг элбэг тохиолдож хөрс нь хайр чулуу элстэй болохын хамт хээрийн нугаа ерхөг, дааган сүүл , шивээт хялгана, хазаар өвс элбэгшинэ. Харин хаялгын жижиг хонхрууудаар өлөнгийн төрлийнургамал элбэгшихээс гадна ыөөн тооны элдэв ургамал ургана. Уулын өврийн хуурай гуу жалга газраар хайлас / Ulmus pumila / алтан харгана / Caragana pygmaea / dealv /Amygdalus pedunculata/ яшил / Rhamnus erytraxylon / тэсэг / Eurotia ceratoides / мэтийн ксерофит ургамал ургана. Түүнчлэн энгэр газраар нилэээд олон зүйлийн өвслөг ургамал тохиолдоно.

Хээрийн бүс: ойт хээрийн бүслүүр нь нутгийн өмнө зүг рүү урагшлах тутам багасаж сийрэгжсээр хээрийн бүсэд шилжинэ. Монголын хээр нь нутгийн дорнод хэсэгт байх ба Хянганы уулсаас баруун тийш хангайн уулсын өмнөд хэсгээр байрладаг нам уул хотгор гүдгэр ухаа гүвээт тэгшивтэр газраар орших бөгөөд баруун тийш нарийсан явсаар их нуурын хотгорын зүүн талаар нарийн зурвас нутгийг хамаарна. Энэ завсар орхон туулын сав газраар нилээд хойш шургалан орно. Хээрийн бүс манай орны нутаг дэвсгэрийн 26.1%-г эзэлнэ. Монгол алтайн уулархаг хэсэгт хээрийн бүс ихээр тохиолдохгүй толбо маягтай байх бөгөөд хээрийн ургамал нь уул хээрийн ургамалттай холилдон ургасан байдаг юм. Хээр талын бүсийн зонхилох хөрс бол хүрэн мөн хайргатай хөрс байхаас гадна элдэв ургамал ховор намхан сийрэг ургамлан нөмрөгтэй. Хялганы төрлөөс гадна тэдгээртэй ерхөг, ширэг, агь, хиаг, дааган сүүл, биелэг, гичгэнэ, хатанцэцэг , алтан агь, яргуй, хурган шарилж, хэрээн хушуу цагаан дэмэг , хамхуул, Амманы сэдэргэнэ холилдон ургана. Энэ бүсийн бас нэг онцлог бол түний ургамлын бүрэлдэхүүнд өндөр уулын бүслүүрийн болон уулын хээрийн бүсийн ургамал нилээд тохиолддогт оршино. Хээрийн бүсийн зарим хэсэгт шивээт хялгана бараг дангаар үзэгдэнэ. Монгол орны хээрийн бүсийн зүүн хэсгээр хиаг шивээт хаялгана хоёроос бүрдсэн ургамлын нөмрөг нилээд бий. Энэхүү ургамлын нөмрөгт дээрхи зүйлийн ургамлууд холилдон ургадаг юм хиаг хялганын ассоциаци бол шим тэжээлээр баялаг чийгэрхэг элгэн хүрэн хүрэн хөрстэй газруудаар тархсан байна. Хонхор газруудаар чийг элбэг учир ширэг хиагтай холилдон ургана. Хээр талын бүсэд маш их тархсан ургамал ерөнхийдөө хиаг. Хээрийн бүсийн зарим хэсэгт ялангуяа заримдаг цөлтэй /хуурай хээр / нийлэх заагт энэ бүсийн ургамлууд үгүй болж оронд нь заримдаг цөлийн ургамал гарч ирнэ. Харин энд дов толгодын хажууд тэдний хоорондын өргөн хөндийд сонгинолог ургамал. Хэнтийн уулархаг орны өмнөд бэлээр тохиолдох үет ургамлаас бүрдсэн ургамлын нөмрөгт хялгана, хиаг зонхилохоос гадна биелэг өвс дааган сүүл бугын зогдор ботууль хазаар элбэг ургана. Хээрийн бүсийн хохрууд, түүний захаар дэрс элбэг ургана. Хонхорын төв уруу ойртох дутам хөрсний давс хужир ихсэж таана, улаан бударгана , ээрэм шарилж мэтийн галофит ургамал эзлэнэ. өрөмтөж тогтсон хужир мараа бүхий газраар улаан бударгана , таана, хэрс, мэтийн галофитууд ургана.

Цөлөрхөг бүс: урагшлах дутам хээрийн шинж төлөв өөрчлөгдөж хээрийн алаг цэцэгт ургамлууд ховордсоор зүйлийн бүрэлдэхүүн ядууурч, үетэнт юмуу агь-үетэнт хээрийн төрхтэй болон хуурай хээрийг бүрэлдүүлсээр аажим цөлөрхөг хээр буюу говийн бүсэд шилждэг . төв азийн цөлийн хойд захаар орших хуурайсаг шинжтэй ихэнхдээ Төв Азиас гаралтай унаган ургамал элбэгтэй бөгөөд энд говийн хялгана сайрын хялгана зүүн гарын хазаар өвс хөмөл , таана, оршино. Энэ бүсэд жижиг сондуулт үет ургамал , сөөглөг ургамлуудтай холилдож, ургадагын зэрэгцээ үетэнээс гол төлөв жижиг хялгана зонхилсон байна. Энэ бүсэд ухаа, жижиг гүвээ хамар толгодууд бүхий газрын гадрагатай тэдгээрийн хооронд өргөн ам хөндийнүүдтэй хөрс нь бага зэргийн хужир мараатай өнгөн хэсэгтээ төдийл гүн бус хайргатай . хайр чулуутай хүнд бага дунд зэргийн шавранцар бор хөрстэй тэгш талд боролзой жижиг хялганат ургамлын нөмрөг болж шорвоглог ургамал ширэг багасан агь бор шаваг нэмэгдэнэ. Бүр их хужир мараа бүхий газраар жижиг хялгана ургадаггүй боролзой зонхилон боролзойт заримдаг цөл болно. Энэхүү ургамлын бүрэлдэхүүнд монгол өвс цагаан өвс таанас гадна хагс сөөг сөөглөг баглуур нилэээд ширэг , агь, үхэр шүлхий , бор шаваг, бага зэрэг ургана хөрсний давс хужир ихсэх дутам шорвоглог ургамлын эзлэх хувь нэмэгдсээр аажимдаа зонхилон жижиг хялгана таана шорвоглог ургамал бүхий заримдаг цөл болно.м энэхүү ургамлын нөмрөгт зонхилох ургамлууд нь монгол өвс цагаан өвс баглуур таана бор улаан бударгана юм харин борозой болон ширэг эрс багасна. Заримдаг цөлийн бүсийн баруун хэсгээр бор бударгана таана ховор эсвэл огт үгүй болно . заримдаг цөлийн бүсийн зарим хэсэгт сөөг харгана нилээд ургаж өвөрмөц хээрийг үүсгэнэ. Харгана гол төлөв ухаа дов толгод бүхий тэгш тал шилналуугийн хайр бүхий хөнгөн механик бүтэцтэй хөрсөөр тархжээ. Энэхүү биеийн баруун ихээхэн элстэй газраар тэмэээн харгана их тархжээ. Харганы бутын ёроолд бөөгнөрсөн элсийг дагаж хөмөл, хөмхуул ургана. Бор харгана тэмээн харгана бүхий хөнгөн элсэн хөрстэй газарт бор шаваг, тахийн өвс, хургалж хамхуул Salsola collina хамхаг ургасан байна. Заримдаг цөлийн бүсийн хагаст хужир марц ихтэй хөрс бүхий дов толгодын хажуу, хонхор газруудаар бор бударгана элбэг ургаж түүнтэй улаан бударгана баглуур монгол өвс, таана, хургалж, оготны сүүл хамхуул холилдон ургана. өнгөн хэсэгтээ элс бүхий хөнгөн механик бүтэцтэй хөрстэй газраар бор бударганаас гадна хойрог элбэг ургаж тэдгээртэй баглуур улаан бударгана оргууз холилдон ургах бөгөөд бороо хуртай зун шивээ оготны сүүл мэтийн нэг настууд мөн ургана. Ихэнх давс хужиртай хонхруудаар бор улаан шар бударгана зонхилно . цөлөрхөг хээрийн бүсийн хойт хэсгийн нуур тойрмын зах сайр горхийн дагууд хөрсний ус өнгөндөө ойролцоо газраар дэрс элбэг ургана. Энэхүү бүсэд зарим газраар төдий л их зузаан бус атугай ч элс их бага ямар нэгэн хэмжээгээр тохиолдож шар шаваг нилээд ургах ба түүнтэй холилдон бор харгана алтан харгана хар суль зэрэг ургамлууд ургана.

Цөлийн бүс: монгол орны нутаг дэвсгэрийн 14.5%-г эзлэх цөлийн бүс бол улсын хилийн гадна орших төв азийн их цөлийн үргэлжлэл мөн. Нутгийн өмнө зүгт жинхэнэ цөлийн хэв шинжтэй байдаг. Монгол орны цөлийн бүсэнд жинхэнэ элсэн цөл ховор чулуут цөл ихэнх талбайг эзэлдэг бол зөвхөн Алашаад элсэн цөл багахан талбайд тааралдана. чулуун гадрага бүхий чулуут цөлд ургах ургамлын зүйлийн тоо цөөн байхаас гадна энд тэнд армаг тармаг ургасан байдаг юм. Тэнд жижиг сөөг сөөглөг ургамлууд ургахаас гадна зөвхөн говьд ургадаг ёөөг ургамал мөн тохиолдоно. Ургамал нь гол төлөв хатсан сайр газрыг дагаж ургах бөгөөд ургамлын үндэс хөрсний өнгөн хэсэгт тархсан байна. Цөлийн бүсийн баруун, зүүн хэсэг ургамлын бүрэлдэхүүнээр эрс ялгаатай зүүн хэсэгт дов толгодын хоорондын өргөн хөндий болон тэгш тал, хужир мараа бүхий хөнгөн шавранцар хөрстэй газруудаар бор бударганат цөл тохиолдоно. Бор бударганатай холилдон улаан бударгана. Баглуур Salsola arbuscula нохой шээрэн Zygorhyllum xanthohylon зэрэг ургамал үетэн болон бусадтай хамтран ургана. Цөлийн бүсийн хойт хэсгээр дов толгодын бэл газраар баглуур нилээд ургана.баглуур бол бага зэргийн хужир мараа бүхий хөнгөн шавранцар болон тоосорхуу хөрстэй газраар тархсан байдаг. Говийн элстэй хонхор газарт заг армаг тармаг ургадаг түүнтэй холилдон шар шаваг мэр сэр ургана. Монгол орны нутаг дахь говийн зүүн хэсгээр модлог ургамал хайлас сайрыг дагаж чулуу, элс бүхий газраар бараг ганц ганцаар ургана. Энэ нутгаар баян бүрд бараг үгүй юм. Монгол орны говийн баруун хэсэг бол өвс ургамал болон түүний ургах нөхцөлийн байдлаар зүүн хэсгээс нилээд онцлогтой байдаг. Тэрхүү нутгаар хайрга чулуутай орчинд заг нилээд ургана. Заг бол өргөн хөндийгөөр ба бага знргийн налуу газраар хатсан жижиг сайруудыг дагаж хөнгөн шавранцар, тоосорхуу хөрсөөр элбэг ургана. Энд заг хэдийгээр ургамлын нөмрөгт зонхилон ургах боловч зээргэнэ, улаан түлээ /Calligonum mongolicum / цагаан мод /,Salsola arbuscula / улаан бударгана , зээрийн нүд,/Zygophyllum xanthoxylon / зэрэг сөөг сөөглөг ургамал бажууна, заан таваг /Erodium tibetarum/ цагаан дэмэг зэрэг өвслөг ургамал тус тус ургана.

Дов толгодын бэлээр зээрийн унд, цагаан мод , зээргэнэ зэрэг сөөг ургамал бүхий нөмрөг буй болно. Монгол орны баруун хэсгийн говьд таар /Nanophyton erinaceum / голдуу цөл нилээд элбэг тохиолдоно. Таартай холилдон цагаан мод элбэг ургана. Баруун хэсгийн говиор зарим газарт том элдсэн довууд тохиолдох бөгөөд түүний дээгүүр сухай болон заг, товцог сондуул, улаан бударгана ургана. Алтайн цаад говь нутгаар ургамлын нөмрөг болон бусад зүйлсээр цөл газраас нилээд ялгаа бүхий баян бүрд тохиолдоно. Энэ нь сайр газраар хөрсөн доорхи ус илрэн гарч түүнд чийгтэй хөрсөнд ургадаг мезофит ургамал /зэгс,өлөн мэт/ ургадаг. Зарим нэгэн баян бүрдээр тоорой / Populus diversifolia / ургана.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Тэнэг, мангар, мал, гичий, sda,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)