Ургамал судлал : Лекц №7 <b:if cond='УргамалUrl == судлал.url'>Ургамал судлал <b:else/>data:blog.pageNameУргамал судлал </b:if>

Лекц №7

Лекц 7. Иш (caulis) -ний дотоод бүтэц

Агуулга: Ишний найлзуурын систем, түүний үүрэг, ишний дотоод бүтэц, анхдагч болон хоёрдогч бүтэц, ишний салаалалтын хэлбэрүүд, түүний дүрс хувирал

Ургамлын нөөц тэжээлийн бодисыг хадгалах, ус болон эрдэс давс, органик бодисыг үндэс ба навчны хооронд дамжуулах үүрэг бүхий тэнхлэг эрхтэнг иш гэнэ. Ургамлын вегетатив эрхтэн нь үндэсний болон иш, найлзуурын хэмээх 2 системийг бүрдүүлдэг. Иймээс навч нахиа бүхий ишийг найлзуур гэнэ. Иш найлзуурын системд иш, навч, нахиа, үе, зайдмал зэрэг элементүүд хамаарагдана. Ишнээс навч гарах хэсгийг үе, харин зэргэлдээ үеүүдийн хоорондох зайг зайдмал гэнэ. Иш, навч хоёрын хооронд үүсэх өнцгийг навчны өвөр (суга) гэнэ.

Нахиа (Gemma): Найлзуурын өсөлтийн төгсгөлд нахиа үүсч бүрэлдэнэ. Найлзуурын үзүүрт үүссэн нахиаг үзүүрийн нахиа, навчны өвөрт үүссэн нахиаг хажуугийн нахиа гэнэ. Үзүүрийн нахиа нь ишийг уртасгах, хажуугийн нахиа ишийг салаалуулах үүрэгтэй. Нахианы хамгаалах хайрсан дотор иш, навч, цэцгийн үүсвэрүүд хучигдсан байдаг. Үүнээс хамаарч нахиаг 3 ангилна.

ь Навчны нахиа – зөвхөн иш, навчны үүсвэр байвал

ь Цэцгийн нахиа – зөвхөн цэцэг, баг цэцгийн үүсвэр байвал

ь Холимог нахиа – навч цэцгийн үүсвэр хамт байвал

Ургамлын ишийг ургах чиглэлээр нь хэд хэд ангилж болно.

1. Эгц босоо иш - эгц дээшээ ургадаг иш

2. Өндиймөл иш - доод хэсэг нь хэвтээ, дээд хэсэг нь эгц босоо иш

3. Мөлхөө иш - хөрсөн дээр байрлах бөгөөд үе тус бүр дээр нь нэмэлт үндэс ургасан иш

4. Дэвсээ иш - эгц ургах чадваргүй зөвхөн газар дээр хэвтээ ургадаг иш

5. Авирах иш - тулгуур биеийг цаламын тусламжтайгаар оосоролон ургадаг иш

Ишний хөндлөн огтлол

Ургамлын ишийг хөнлөн огтлолоор нь дугуй, зууван, гурвалжин, хавиргат, горвит, дөрвөлжин, олон талт гэх мэтээр ангилдаг. Зарим ургалын ишний гол нь битүү байхад зарим нь хөндий байдаг. Битүү ишийг цул иш хэмээн нэрлэдэг. Ийм иш ихэнх ургамалд, хөндий буюу сүрэл иш зөвхөн үет ургамлуудад тохиолддог.

Ишийг салаалалтаар нь 3 ангилна.

1. Моноподиаль (өгссөн) салаалалт – ишний үзүүр нэг нахиагаар төгсөх бөгөөд тэр нь амьдарлынх нь туршид хадгалагдаж, зөвхөн хажуугийн нахиа салаа үүсгэхийг хэлнэ. Нарс, гацуур, шинэс зэрэг шилмүүст модонд тохиолдоно.

2. Дихотоми салаалалт – гол тэнхлэгээс гарсан үзүүрийн нахиа 2 салаа үүсгэсэнийг хэлнэ. Замаг, мөөг, хаг, хөвд г.м. доод ургамалд түгээмэл тохиолдоно.

3. Симподиаль салаалалт - шиний үзүүрийн нахиа үхэж, хажуугийн нахиа салаалахыг хэлнэ.

Эдгээрээс гадна зарим ургамалд хуурамч дихотоми салаалат үүсдэг. Гол ишний үзүүрийн нахиа цэцэглэх юмуу, өсөлт нь зогсож түүний доорхи, хажуугийн нахиа салаалах үзэгдлийг хэлнэ. Жнь: башир, гандигар гэх мэт.

Ишний дотоод бүтэц

Ишний дотоод бүтцийг анхдагч ба хоёрдогч хэмээн ангилна.

Ишний анхдагч бүтэц нь эпидерм, холтослог давхраа, төв цилиндр, ишний хөндий хэмээх элементүүдээс тогтоно.

Эпидерм нь хамгаалах үүрэгтэй, нэг эгнээ сунасан амьд эсүүдээс тогтоно. Түүний гадна талаар кутикулын давхраа хучих бөгөөд энэ нь хамгаалах чадварыг нь нэмэгдүүлэг.

Холтослог давхраа-эпидермийн дор залган оршдог. Мөн 3 давхраа үүсгэнэ. Эктодерм, мезодерм, эндодерм.

Төв цилиндр- Эндодермээс цааш үргэлжилнэ. Энэ перицикл, дамжуулах багц, үндсэн паренхими зэрэг элементүүдээс тогтоно. Дамжуулах багц нь модлог ба долонгоос тогтсон коллатераль хэлбэртэй байдаг. Дамжуулах багцыг тулгуур эдүүд хүрээлж байрлах бөгөөд түүнийг механик эдийн цагираг гэнэ. Энэ нь иш хамгаалах үүрэгтэй ихэвчлэн зузаан хана бүхий склеренхим эдүүдээс тогтдог.

Ишний хөндий- Төв цилиндрээс цааш үргэлжлэх ишний голын хэсэгт үүссэн хөндийг хэлнэ. Энэ нь ихэнх нэг талт үрт ургамлууд, зарим хос талт үрт ургамлуудад тохиолдоно.

Ихэнх нэг талт үрт ургамлын иш амьдралын туршид анхдагч бүтэцтэй байна. Нэг талт үрт ургамлын дамжуулах багц нь хаалттай өөрөөр хэлбэл түүнд зулмын үе (камбий) байхгүй. Иймээс нэг талт үрт ургамлын иш бүдүүрдэггүй. Ишний анхдагч бүтэц нь оройн меристемээс үүсэлтэй.

Ишний хоёрдогч бүтэц. Хос талт үрт ургамал ба модлог ургамлын иш тодорхой хугацаанд анхдагч бүтэцтэй байснаа хоёрдогч бүрэлдүүлэх эд болох зулмын (камбий) эсүүд хуваагдсанаар хоёрдогч бүтэцд аажмаар шилжиж иш бүдүүрч эхэлдэг. Хос талт үрт ургамлын ишний дамжуулах багц нээлттэй байна. Ишний 2догч бүтэцд перидерм, холтослог давхраа, төв цилиндр (перицикл, хоёрдогч модлог, хоёрдогч долон, камби), ишний хөндий зэрэг элемэнтүүд хамаарагдана. Камбийн давхраа нь байнга эрчимтэй хуваагдаж хоёрдогч модлог, хоёрдогч долонг үүсгэдэг бөгөөд үүний дүнд иш бүдүүрдэг. Өвөл камби хуваагдахгүй. Вегетацийн хугацаанд 1 цагираг үүсгэх бөгөөд үүнийг жилийн цагираг гэнэ (ксилемийн давхраа).

Бүх ургамлын ишний дотоод бүтэц нь дамжуулах багцын байрлал, камбийн давхраа байгаа эсэхээрээ хоорондоо ялгаатай байдаг. Үүнд :

v дамжуулах эд нь ишний дотор олон тооны тусгай багц үүсгэсэн байвал багцтай иш гэнэ (өвслөг ургамал).

v хэрэв дамжуулах эд нь ишний дотор нэгэн нэлэнхүй үргэлжилсэн давхраа үүсгэсэн байвал багцгүй иш гэнэ (модлог ургамал).

Ишний дүрс хувирал

Иш амьдрах нөхцөлөөсөө шалтгаалан хэлбэр дүрсээ хувиргаж, шим тэжээлийн бодис дамжуулах, навч үүсгэх зэрэг үндсэн үүргээсээ гадна нэмэлт үүргүүдийг гүйцэтгэнэ.

Үндэслэг иш: газрын хөрсөн дор байдаг дүрс хувирсан найлзуур юм. Өнгөөрөө ялгагдахаас гадна түүнд дугтуй байдаггүй, ойрхон үеүүдтэй, үеүүдээс нь хайрсан навч гарсан байх бөгөөд тэрээр эрт унадаг тул түүний сууриуд тод үзэгдэнэ.

Булцуу: бүдүүн махлаг мөчрийг булцуу гэнэ. Булцуу газар доорх ишний үзүүрт бий болох бөгөөд бэлтгэл шим тэжээл нөөцлөх үүрэгтэй. Жишээ нь төмс, газрын лийр орно.

Сонгинолог иш: энэ нь богино мөчир мөн бөгөөд түүний суурь гэгдэх бяцхан ишин дээр навчнууд шигүү байрлана. Сууриас олон тооны дагавар үндсүүд гарч сонгинолог ишийг газрын хөрстэй бэхэлж өгдөг. Сонгинолог ишний хайрсны суганд үүссэн нахиаг нь хумс гэж нэрлэдэг. Хумс сармисанд элбэг тохиолдоно.

Хатгуур: шовх үзүүр бүхий хартуурсан богино мөчрийг хэлнэ. Хатгуур өргөстэй адил боловч ялгагдах гол шинж нь хатгуурыг угаар нь сугалахад модлогийн эдтэй хэсэг нь цуг унадаг бол өргөс зөвхөн дангаар сугарч унадаг. Хатгуур ишнээс, навчнаас гаралтай байж болно. Долоогоно, алим нь ишнээс гаралтай хатгууртай.

Цалам, оосор бүч: эдгээр нь дүрс хувирсан мөлхөө найлзуурууд болно. Оосор, цалам 2 нь гадаад төрхөөрөө хоорондоо их төстэй. Оосорын зайдам нь богиноссон, цалам нь урт зайдмалаас тогтсон байдгаараа хоорондоо ялгаатай. Оосорын тусламжтайгаар ургамал ямар нэгэн босоо биеийг ороож дээш авиран ургана.

Шүүслэг иш: арш, зууннаст, могойн идээ зэрэг ургамлын иш махлаг бүдүүн болсон байдаг ба түүнд их хэмжээний ус тусгай нөөцлөгч эдэд хадгалагдана. Тэдний навч хатгуур болон хувирч жинхэнэ үүргээ алдсан байдаг тул навчны үүргийг (фотосинтез) иш гүйцэтгэдэг. Ийнхүү өөртөө усыг ихээр агуулснаар зөөлөн махлаг болсон иштэй ургамлыг нийтэд нь суккулент гэдэг.

Навчин иш (кладодий): хуурай газар ургадаг зарим ургамлын мөчир, иш зэрэг нь дүрс хувирсан навч мэт хэлбэртэй болж навчны үүргийг гүйцэтгэнэ. Үүнийг навчин иш буюу кладодий гэнэ. Навчин ишин дээр навч, цэцэг гарах тул жинхэнэ навчнаас ялгагдана.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

Тэнэг, мангар, мал, гичий, sda,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)